Саяхан болж өнгөрсөн Азтай бадарчин наадам дээр нэр дэвшигчдийн дунд нэгэн сэдэв өгч хошин хөтөлбөр бэлдэх даалгавар гэнэт гарч ирснээр оролцогч нэр дэвшигчдэд сонирхолтой, шударга өрсөлдөөнийг бий болгосон. Мөн тус сэдвийн доор оролцогчдод нэгэн гэнэтийн бэлэг байсан нь хошин урлагийн акулуудаас өөрсдөө сонгон хамтдаа номер бэлдэх байсан юм. Түүний дунд мэдээж Маск продакшний жүжигчин М.Баярмагнай байхгүй байвал учир дутагдалтай билээ. Түүнийг жүжигчин С.Тэмүүжин, Б. Отгонтуяа нар сонгосон билээ. Яг энэ үед тус наадмыг хөтлөж байсан жүжигчин Ж.Мөнхсайхан түүнд хандан нэр дэвшигчидэдээ боломж олгоорой ганцаараа жүжиглээд байв аа гээд хээв нэгхэн хэлээд авна лээ шүү. Тайзан дээрээ ч гэлтгүй бодит амьдрал дээрээ ч марзан, яриа түүнд хамтрагч нөхөр нь ийнхүү анхааруулга өгсөнд үзэгчид болон жүжигчид нээрээ л тийм шүү. Тайзан дээр ганцаараа цойлчих гээд байдаг хүн дээ хэмээн ярилцаж харагдана лээ...
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна