Г.Нарансолонгын олноос нуусан төрх


Хошин урлагийн салбараас төрсөн сайхан хосууд болох жүжигчин Тэмка, Нарансолонго нар тун удахгүй бүл нэмэх талаа р хэвлэлүүд бичиж эхэлсэн. Тэгвэл Нарансолонго саяхан “Азтай бадарчин-2017” наадам дээр ийнхүү бондгор төрхөө манай дуранд буулгаж амжсан юм. Хосууд өдгөө хоёр хүү, нэг охинтой бөгөөд шинэ гишүүн нь тэдний дөрөв дэх хүүхэд болох юм.
Тиймээс залуухан ээж Нарансолонго маань алдарт эхийн одон хүртэх нь дамжиггүй юм. Залуу үеийн төлөөлөл болсон хошин урлагт хүчээ үзэж яваа "Эмоци" продакшний урдаа барьдаг жүжигчин бүсгүй Нарансолонго тоглолтондоо орохгүй байсан шалтгаан нь хөл хүнд болсонтой холбоотой аж. Хосууддаа аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын үрс маш олон болох болтугай.
PAPARATSI.MN