Хамгийн анхны уран бүтээлээрээ “”Маамуу нааш ир” дууг хөгжимгүй дуулж байсан Камертон хамтлагийн сүүлийн уран бүтээл “Хайр” дуу сонсогчдод хүрсэн даруйдаа шуугиан тарьж чадлаа. Хамтлагийн дөрвөн гишүүн , тэдний хайрт гэргий нар болон хүүхдүүд нь нэгэн бүтээлд хамтдаа тоглосон нь тун өвөрмөц байлаа. Тодруулбал, Мээдээ нэг охинтой, Ганаа хоёр хүүхэдтэй / анхны эхнэрийн нэг хүүхэд бий/ , Болд гурван хүүхэдтэй бол өнөр бүлийн эзнээр Эба тодров. Тэрбээр дөрвөн хүүхдийн эцэг болжээ. Уншигчид маань Эба, Болд хоёрыг ихэр мэт ижилхэн нугараач эгч дүүстэй ханилсан гэдгийг санаж байгаа бизээ. Тус уран бүтээлээс хайр гэрэлтсэн, гэгээлэг сайхан дуу клип болсон хэмээн сонсогчид ам сайтай байгаа гэнэ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна