Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, УИХ-ын гишүүн асан С.Оюун нарын стиль, имиждээ өөрчлөлт хийсэн зураг сошиал ертөнцөд шуугиан тарьж байсан цаг саяхан. Эршүүд, түс тас зантай, төдийлөн их гоёж гангалаад байдаггүй гэгддэг С.Оюун болоод тайрмал үс, даруухан будалтыг имиджээ болгосон Л.Мөнхбаясгалан сэтгүүлчийн стилийг DYRBERG/KERN брэндийнхэн өөрчилсөн шиг өөрчилж чадсан.
Дани Улсын Dyrberg/Kern брэнд сайжруулсан ган төмрийг IP технологиор өнгөлж, сваровский чулуун шигтгээ болон алмаазны долоо дахь төрөл болох синтетик диамондыг шигтгэж урласан гайхалтай гоёл чимэглэл, цагны хослолоороо алдартай. Алт, мөнгө бус ган төмөр, хатуулаг биетээр хийсэн гоёл чимэглэл, өвөрмөц өнгө төрх, давтагдашгүй дизайнтай гэдгээрээ алдаршсан байдаг. Тэгвэл Dyrberg/Kern брэндийг “Супер Рубин” компани 2012 оноос Монголд албан ёсны эрхтэйгээр борлуулж байгаа бөгөөд сэтгүүлч, улстөрчдийг урьж өөрчлөлт мэдрүүлсэн хатагтайг Э.Халиун гэдэг.
Э.Халиуны ухаалаг менежментийн аргаар Dyrberg/Kern брэнд монголд аль хэдийнэ танигдаж чамин эдлэлд дуртай бүсгүйчүүдийг хуйлруулаад эхэлсэн дэг шүү.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна