2016-оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон С.Ганбаатар энэ удаа даагаа нэхэж Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзнэ гэсэн бор шувуу нисээд удаагүй байна. Тодруулбал түүнийг МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох болсон талаар эх сурвалжууд мэдээлж байсан билээ.
Харин тэрбээр саяхан ETV телевизийн “Асуух эрх” нэвтрүүлэгт оролцохдоо “Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ олон удаа мэдэгдэж байсан. МАХН-аас дэмжлэг үзүүлбэл дэвших болно. Одоогоор намын дарга Н.Энхбаяртай биечлэн уулзаж ямар нэгэн тайлбар аваагүй байна” гэсэн юм. Тэгэхээр гишүүн асан С.Ганбаатарын хувьд Н.Энхбаяр замыг нь засаж өгвөл хоёр гуяа алгадан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой боллоо. Харин экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хувьд түүнд оноосон ялын хугацаа 2018 онд дуусах учир сонгуульд нэр дэвших боломжгүй болсон гэдэг. Гэхдээ байдал яаж эргэхийг тэр өдрийн тэнгэр мэдэх биз ээ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна