Өдрийн од шиг харагдах Халиун ил гарахын учир...


Хос дуучид болох Анхаа, Халиун нар ойрын үед уран бүтээлээ завсарлан нам жимхэн байсан. Тэд гэр бүлдээ илүү их анхаарлаа хандуулж, халуун дулаан ам бүлээ бий болгон хамтдаа сайхан амьдарч байгаа олны танил хүмүүсийн нэг. Элдэв баяр ёслол, арга хэмжээнд ирж дуулах нь ёстой өдрийн од шиг ховорхон үзэгдэх болсон Халиун ил гарч шоунд оролцохын учир юусан бэ гэж харах хүн олох байх шиг. Нам гүм байх хугацаандаа тэднийг гурван хүүгийн аав ээж болцгоосон гэсэн мэдээлэл цацагдаж байсан. Хэрэв үнэн бол Халиунаа дархан бэр болсон бөгөөд урлагтаа эргэлт буцалтгүй ирснээ уг шоугаар илэрхийлэхийг ч зорьсон байж мэдэх юм. Юутай ч нэгэн цагт исгэлэн жимсний нэртэй охидын хамтлагт өөрийгөө дархалж явсан дуучин бүсгүйг “Яг түүн шиг шоу”-нд хэр тод мөртэй оролцохыг харах мөч ойртсоор байна.

 

PAPARATSI.MN