Монголын хэвлэлийн зах зээлд шинэ өнгө төрхтэйгээр “отголж” мэндэлсэн “PAPARAZZI” сэтгүүл энэ сарын 3-ны өдөр Corpоrate зочид буудлын CosmoPolis-т нээлтээ хийснийг уншигчид санаж буй биз. Тэгвэл “PAPARATSI” сэтгүүлийн нээлттэй өдөрлөг маргааш 12 цагт Улсын Их Дэлгүүр-ийн нэгдүгээр давхарт зохион байгуулагдахаар болжээ.
Папараци сэтгүүл нийт 24 контенттой бөгөөд цаашид контентийн тоо өсөн нэмэгдэж, сайжран чанаржсаар байх болно гэдгийг дуулгахад таатай байна.
Сэтгүүлийн анхны дугаараас та бүхэн Монголд болоод дэлхийн оддын папараци мэдээнээс гадна Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид болон Оросын Зөн Билгийн тулааны 16 дахь тулааны ялагч Виктория Райдосын сонирхолтой ярилцлага, дэлхийн №1 реппер Jay Z-гийн амжилтанд хүрсэн түүх, танин мэдэхүй, эрүүл мэнд, сэтгэл зүйч, аялал жуулчлал, энтертайнмент мэдээ, сенсаци, скандал зэрэг төрөл бүрийн салбарын мэдээллүүдийг нэг дороос унших бүрэн боломжтой юм.
Сард нэг удаа хэвлэгдэн гарч байх тус сэтгүүл уншигч та бүхний оюуныг мялааж, мэлмийг баясгах мэдээ мэдээллээр бялхам байх болно.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна