Яг түүн шиг 2” шоуны найм дахь оролцогч хэн бэ


 Боловсрол суваг телевизийн Яг түүн шиг шоу нэвтрүүлгийн хоёр дахь улирлын шинэ дугаарууд үзэгчдэд хүрч эхлэхэд хэдхэн хоног үлджээ. Харин ямар хүмүүс оролцох нь үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан билээ. Тэгвэл нэвтрүүлгийн оролцогчид өнөөдөр тодорлоо. Тодруулбал   “Камертон” хамтлагийн дуучин Г.Амармэнд, дуучин А.Хишигдалай, “Х Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү, “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг, дуучин Б.Халиун, БНСУ-д уран бүтээлээ туурвидаг дуучин С.Гантогоо, төгөлдөр хуурч Ами нар оролцохоор болсон байна. Харин найм дах оролцогч хэн болохыг шоуны эхний дугаараас үзэх боломжтой гэнэ.

 

 

PAPARATSI.MN