Шинэ цагийн Ким Духан


Дэлгэцийн хэд хэдэн бүтээлээрээ үзэгч олны танил болоод байгаа авьяаслаг жүжигчин залуу маань сүүлийн үед найр хурим, тэмдэглэлт арга хэмжээ хөтөлсөн шигээ аз одтой яваа. Царайлаг, авьяаслаг залуутай уулзаж учрах гэсэн охид хүүхнүүдийн тасралтгүй илгээх мессеж, нууцлаг болзооны саналд “дарагдах” шахам явдаг түүнийг гэр бүлтэй гэдгийг мэддэггүй хүмүүс одоо байхгүй биз.

 

Тэр ч байтугай, жүжигчин залууг гурван хүүхэдтэй өнөр бүлийн тэргүүн гэдгийг түүний найз нөхөд дэлгэсэн ч Ж.Алтаншагай энэ тухай ам нээж байгаагүй. Харин ч бүр нүүрэндээ цус шахуулан “залуужуулах” үйлчилгээ хийлгэн, стиль имижээ хэн хүний анхаарлыг татахуйц содон байдлаар тодорхойлж яваа түүнийг ганц бие залуу гэдэгт нь олон бүсгүйчүүд итгэж байсан биз ээ.

 

Тэгвэл Шагай саяхан нээлтээ хийсэн “Манан зүсэгч” киноны нээлтэн дээр ирэхдээ хар бүрх малгайг, өнгө ижил пальтотой хослуулан өмссөн нь энэ цагийн Ким Духан гэж хэлүүлэхэд яв цав таарч байсан шүү.

 

 

PAPARATSI.MN