Эр хүн зүрхэндээ уйлдаг


         Хүний амьдралд юу тохиолдохыг урьдчилж мэддэгсэн бол бид алив зовлон бэрхшээлээс ангид байх нь тодорхой. Хэлж биш хийсч ирдэг өвчин шаналал, үхэл хагацал хүнийг илүү чанга хатуу болгодог ч юм шиг. Учир нь хэдхэн сарын өмнө хүүгээ зуурдаар алдсан жүжигчин Б.Баатархүү эр хүний зангараг заан, алив хэл ам дуулиан шуугианд ямар нэгэн тайлбар хийлгүйгээр өдийг хүрсэн билээ.

 

Хэвлэлээр элдвээр бичиж мансууруулах бодисын золиос болсон гэх таамгийг олон нийт дэвшүүлж тэр нь ч батлагдлаа хэмээж байхад үхтэл үр харам гэдэг шиг түүний сэтгэлд юу бодогдож байсныг тэнгэр л мэдэж байгаа болов уу. Эр хүн зүрхэндээ уйлдаг гэдэг шиг элдэв саад бэрхшээлийг үл анзааран хүүхэд шиг дэггүйтэн тоглож яваа жүжигчнийхээ гэр бүлд сайн сайхныг хүсье.

 

 

PAPARATSI.MN