Бэлгэнд бялуурсан эрос хатагтай


Эрос дуучин цолтой МУГЖ Т.Ариунаа “Universe best songs”-ын шүүгчээс “бууснаас” хойш нам жимхэн болсон.Саяхан нэгэн сайтын ярилцлагын буланд орсон түүнийг дахин мэс засал хийлгэжээ хэмээн шуугицгааж байсан билээ. Тэгвэл түүний 50-н насны төрсөн өдөр өчигдөр тохиолоо. Цахим ертөнцийнхөн МУГЖ т.Ариунаагийн нүүр номоор дамжуулан баярын мэндчилгээнүүд илгээсэн бөгөөд тэрбээр:  

Хагас зуун жилийн тэртээ энэ өдөр би мэндэлсэн. Уул шиг нөмөртэй, хангай шиг түшигтэй, хатан ухаантай, хайлан сэтгэлтэй ижий аавдаа баярлалаа. Энэ сайхан өдрийг надтай хамт хуваалцаж, надад баяр хүргэсэн хайрт хань, хоёр сайхан хүүдээ, дотны найз нартаа, хамтран ажилладаг бүх байгууллага хамт олондоо, Монголын Рок, Поп урлагийн үе үеийн уран бүтээлчиддээ, үнэнч шүтэн бишрэгчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна”

Хүндэтгэсэн Т. Ариунаа
2017.03.15
 гэжээ. Эрхэм дуучнынхаа цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.

 

 PAPARATSI.MN