“Давхар дээлтэй” төрд хэрэггүй зайран


МАН өнгөрсөн сонгуулийн пиараа хийхдээ давхар дээлээс татгалзана гэж хашгирч байв. Гэтэл дээр дооргүй ялж суудал хуваарилах болоход давхар дээлтнүүдийг нэг биш нэлээн хэдээр нь гаргаж ирсэн. Тэдний нэг нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь гэх энэ эрхэм. Сайдын суудалд томилогдсон цагаасаа л мэдлэг хомс, мэдрэмжгүй, зохион байгуулалтгүй, ажлаа мэддэггүй гэдгээрээ танигдсан. Түүнийг бүр “Түгжил” хочтой байсныг гайхаад барахгүй. Монголын залуучуудын холбооноос гаргасан жагсаалтаар түүнийг Төрд хэрэггүй зайран гэж үзсэн байдаг. Сайд болсноосоо хойш даруй хагас жилийн нүүрийг үзэж буй Ж.Батсуурь хийсэн гавьяагүй ч энд тэндэхийн баяр, хүлээн авалт, намынхныхаа уулзалтаас бол татгалзана гэж үгүй. Саяхан тэрбээр Тусгаар тогтнолын ордонд намынхаа нөхөдтэй золгочихоод гарч явахад нь “барьж” авсан нь энэ.

 

 

PAPARATSI.MN