Нэрт жүжигчин Г.Дашхүү агсны хүү найруулагч Галбаяр өдгөө дэлгэцийн урлагт ур чадвар, хүч хөдөлмөрөө зориулан яваа нэгэн. Анхны амьдрал нь бүтэлгүйтсэн ч өдгөө шинэ үеийн чансаатай жүжигчдийн тоонд зүй ёсоор багтдаг Т.Хуланг насны ханиараа сонгосон. Найруулагч Д.Галбаяр инээдмийн төрлөөр дагнан уран бүтээл хийдэг байсан бол энэ удаа “Хувьсал” продакшны хамт олны урилгаар “Минйи нууц” нэртэй уянгын драмын кинонд ажилласан нь олон хүний талархлыг хүлээгээд буй. Тус киноны нээлт дээр Д.Галбаяр СТА цол тэмдгээр энгэрээ мялаалгасан билээ. Харин сүүлийн үед уран бүтээлийн олз омог дүүрэн яваа түүнийг жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргалтай цахим ертөнцөөр муудалцаж байна гэх болов. Яг үнэндээ тэд 15-н жил нөхөрлөж байгаа бөгөөд магадгүй хамтдаа шинэ уран бүтээл хийх гэж буйг тааварлахын аргагүй. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг шүү дээ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна