Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт нүүрсний тээвэрлэлтэд явдаг жолооч нар амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, эх сурвалжийн мэдээлж буйгаар нүүрсний тээвэрлэлт хийдэг Хятад эзэнтэй, “Монфорт” компанийн зургаан жолооч “Эрдэнэс тавантолгой”-гоос 90 км-т байрлах цайны газар хооллоод, мөн согтууруулах ундаа хэрэглээд цааш хөдөлжээ.
Ингээд Цагаан хад гэх газрын орчимд гурван хүн нас барж, хоёр хүн яаралтай эмнэлэгт хүргэгдсэн аж. Одоогоор эмнэглэгт хүргэгдсэн хоёр иргэний биеийн байдал нь хүнд байгаа гэх мэдээлэл байна.
Одоогоор тус хэрэгтэй холбогдуулан тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон цагдаа өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж эхэлжээ.
Дашрамд дурдахад, урьдчилсан байдлаар амиа алдсан жолооч нарт хоол, архины хавсарсан хордлого гэх оношийг тавьсан байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Одоогоор бидэнд ийм мэдээлэл ирээгүй байна" гэв.
Бид энэ талаар эргэн мэдээлнэ.
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна