Яг ингэж дуу аялсан шигээ Б.Саранчимэг гишүүнийг Тусгаар тогтнолын ордонд журмын нөхөдтэйгээ золгочихоод гарч яваа болов уу гэсэн дүр зураг бууж байсныг нуух юун. Түүнийг сонгуульд нэр дэвшихийн тулд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргын ажлаа хүлээлгэж өгчихөөд тухайн үеийн хотын дарга Э.Бат-Үүл өөрийг нь халсан хэмээн доголон нулимс дуслуулан “Эко хатагтай” гэж өөрийгөө өргөмжиллөө. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг өөрийн хөрөнгөөр барьж байгуулж, засаж тохижуулсан мэт хэвлэл мэдээллээр “шоу”-даж байна гэхчилэн шуугиж байсан цаг саяхан.
Магтан матна, өрөвдүүлэн сэнхрүүлнэ гэх тактиктыг барин УИХ-д сууж чадсан “зальжин” хатагтай нарын нэгээр бичигдээд буй тэрбээр энэ удаа тэр бүхнээ тас мартсан болов уу яагаа бол. Юутай ч эрхэм хатагтай Б.Саранчимэг 2008, 2012 онуудад МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдон, 2009 оноос Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын дарга гэх албан тушаал хашдаг байсан бөгөөд өнгөрсөн сонгуулиар АН-ын угшилтай төрсөн дүүгийн хамтаар УИХ-ын гишүүн гэх “сэтэр зүүлт”-ийг гуяа алгадан зүүсэн шигээ хоёргүй сэтгэлээр иргэдийнхээ төлөө ажиллах болтугай гэж найдья.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна