Хүрээллийнхэндээ Жалаар Баатка нэрээрээ танигдсан энэ залуу саяхан л урлагийнхны дунд хэнд ч анзаарагдамгүй жаахан хүү гүйж байсан. Түүнийг урлагаас тэс өөр, тэгэхдээ бүр барилга руу урвана гэж хэний ч санаанд ороогүй биз. Гэтэл өнөөдөр Баатка бие жижиг ч бэлчээр том байж болохыг өөрийн биеэр харуулж барилгын салбарт чамгүй амжилт гаргаж яваа нэгэн. Түүнчлэн шоу цэнгээнээс буцдаггүй тэрбээр энд тэндэхийн тоглолт, тэмдэглэлт үйл явдлын party-г үлдээнэ гэж үгүй гэлцдэг. Харин түүнийг энэ удаа бөхийн өргөөнд сар шинийн барилдааныг үзэхээр ирэхэд нь бид папарацидсан юм. Хөх цэнхэр өнгийн торгон дээлээр гоёж, бүрх малгайгаар сар шинийн гоёлоо хийсэн Баатка донжлог харагдаж байгаа нь илэрхий. Ямартай ч биенесийн салбартаа шаггүй эр гэж “цоллогдох” болсон түүнийг алсдаа их зүйлийг дуулгаж мэдэх “хатуу самар” болно гэж харцгаах хүн олон байгаа гэсэн шүү.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна