Хоёр Заяа хаана ч хослосон хэвээрээ


Монголын хөвгүүдийн хамтлаг дундаа поп урсгалаар дуулдаг “Нэгэн зүгт”-ийнхэн уран бүтээлээ үзэгчдэд тасалдуулчилгүй шиг хийж л байдаг. Тэд олон хит дуу байхгүй ч гэлээ хэд хэдэн дуугаараа залуучуудад танил болсон билээ. Тэгвэл хамтлагийнхаа нүүр царай болдог Заяа нэвтрүүлэгч Одзаяатай нэг гэрт орсноороо бусдаасаа илүүтэйгээр хэвлэлийнхэнд “олзогдох” болсон. Энд тэндэхийн хүлээн авалт, киноны нээлт бүр дээр хөтлөлцөн ирдэг тэд саяхан нээлтээ хийсэн “Миний нууц” киног үзэхээр ирэхдээ манай дуранд өртсөн юм. Урин цаг болж байгаа болоод ч тэр үү хосууд  тод улаан, хар өнгөөр имидж хийсэн нь аргагүй содон харагдаж байсан шүү.

 PAPARATSI.MN