Булган нутгийнхны итгэлийг хүлээн УИХ-д хоёронтоо сонгогдон сайд дарга болж, намтраа зузаатгаад авсан манлай уяач Ц.Цэнгэл өдгөө юу хийж байгаа бол гэдэг хэн бүхэнд сонин. Түүнийг ард түмэн улс төрч гэхээсээ уяач гэдгээр нь илүү таньдаг. Улс төрд орж хууль батлалцан саарал ордонд багагүй хугацааг өнгөрөөж, төр түшилцэж явсан энэ хүнийг ийм тийм хууль баталсан гэхээс нь илүүтэй улсын баяр наадмаар манлайлж байсан саарал азарганаас нь эхлээд олон сайхан хурдан хүлгүүд нь түүний нэр хүндийг олонд таниулж өгсөн гэж хэлэхэд нэг их буруудахгүй байх. Булган нутгийнхандаа амласан амлалтаа биелүүлж чадаагүйгээсээ болж 2012 оны сонгуулиас хойш нэр дэвших тойроггүй болсон тэрбээр өнгөрсөн хугацаанд яам агентлагийн төрийн нарийн хийсэн шигээ явсан. Харин 2016 онд МАН ялалт байгуулахад түүнийг Эрчим хүчний яамыг “толгойлно” гэсэн шум дэгдэж байсныг санаж буй биз. Гэхдээ түүнд сайдын суудал үнэхээр зохихгүй гэдгийг бид өмнө нь бишгүй дээ л харсан. Түүнийг Зам тээврийн яамны сайд байх хугацаанд нь элдэв осол, аваар ар араасаа гарч, нэг ч өдөр бүтэн нойртой хоноогүй гэж хэлж болохоор азгүй нэгэн. Галт тэрэг мөргөлдөөд дараа нь онгоцонд явсан энгийн зорчигчдыг барьцаалсан үзүүлэх тоглолт гээд л энэ бүхэн салбарын сайдын чихийг чамгүй их халууцуулсан билээ. Харин сайдын ажлыг муу хийсэн ч халаасаа зузаатгах ажлаа сайн хийсэн гэгддэг Ц.Цэнгэл уяач өнөө жил сар шинийн бөхийн барилдааныг үзэхээр ийн саатсан юм.
PAPARATSI.MN
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо