Уг нь мал дагавал ам тосдоно гэж ярьдаг байлаа. Гэтэл сүүлийн үед нам дагавал ам тосдоно гэж ярихыг бишгүй л сонссон байлгүй. Харисан бөх, тарсан хамтлагууд нам даган УИХ-ын гишүүн эсвэл ямар нэг агентлагийн дарга болж томилогддог жишиг мисс, загвар өмсөгчдийг ч тойрохгүй нь бололтой.
Тодруулбал мисс Б.Гэрэлчулуун МАН-д элсэж, НАМЗХ-нд харьяалагдаж, тус намын сүүлийн үед зохиогдож буй бүхий л арга хэмжээг хөтлөж харагдах болсон. Өчигдөр л гэхэд МАН-ын лидерүүдийн хамтаар Тусгаар тогтнолын ордонд золголтонд ягаан торгон дээлээр гангаран ийн намжардсан юм. Түүнийг загварынхны карьерыг тодорхойлдог “Гоёл” наадмын топоор шалгарна хэмээн жилийн жилд хардаг хүмүүс магадгүй энэ жил таатай мэдээ сонсож магадгүй л юм. Нам дагавал ам тосдоно, магадгүй топ ч болохыг үгүйсгэхгүй шүү дээ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна