1Дор хаяж 6 хэрээ Лондонгийн цамхаг дээр байх ёстой
"Хэрвээ хэрээнүүд цамхагийг орхиж явбал хаант улс сүйрэн мөхнө" хэмээн эртнээс сургасаар ирсэн тул Лондонгийн цамхаг дээр хамгийн багадаа 6 хэрээ байх ёстой гэж үздэг байна. Тиймдээ ч албатууд нь хэрээг халамжилж, тэднийг явуулахгүйн тулд төрөл бүрийн арга хэрэглэдэг аж.
2"Monopoly" гэх тоглоомыг тоглож болохгүй
"Monopoly" гэх мөнгөтэй холбогдох тоглоом тоглох нь хатан хааны гэр бүлийнхэнд хориотой юм. Энэ нь тэдний хувьд мөрийтэй тоглоомоос өөрцгүй аж.
3Нялцгай биетэн идэж болохгүй
Хатан хааны гэр бүлийнхнийг далайн бүтээгдэхүүн, тэр дундаа нялцгай биетэн идэхгүй байхыг анхааруулдаг аж. Учир нь үүнд хордсон хүмүүс олон байдаг тул эрүүл аюулгүй байдалдаа анхаарах үүднээс энэхүү дүрмийг гаргасан байна.
4Тэд хурал цуглаан болон залбирал үйлдэхдээ эрэмбээрээ суух ёстой
Тэд ширээнд суухдаа үргэлж нас, зэрэг дэвийн эрэмбээрээ суух ёстой гэх хатуу дүрмийг баримталдаг аж.
5Тэд санал өгөх эрхгүй
Хатан хааны гэр бүлийнхэн ямарваа нэгэн сонгуульд санал өгч болохгүй. Учир нь тэдний санал хүмүүст хүчтэй нөлөөлж, сонгуулийг будлиантуулж мэдэх аюултай байдаг байна.
6Улс төрийн албан тушаалд сууж болохгүй
Мөн л тэднийг олон нийтийн үзэл бодолд хүчтэй нөлөө үзүүлнэ гэх үндэслэлээр улс төрийн албан тушаалд суухыг хориглодог.
7Ромын Католик шашинтай хүн хатан хааны гэр бүлд багтах эрхгүй
2011 онд Английн хатан хааны гэр бүлд Ромын Католик шашинтай хүн багтаж болохгүй гэх дүрмийг гаргасан билээ. Энэ нь ханхүү, гүнжүүд Католик шашинтай хүмүүстэй гэрлэж болохгүй гэсэн үг юм.
8Хааны гэр бүлийнхнээс өөр хүн тэдэнд хүрч болохгүй
Хатан хааны гэр бүлийн гишүүдээс өөр хүмүүс тэдний биед хүрэх хориотой байдаг. Харин олны танил эрхмүүдтэй уулзаж, зураг авахуулах тохиолдолд биед нь хүрэхийг зөвшөөрдөг билээ.
9Олон нийтэд буруу үлгэр дууриалал үзүүлэхүйц хувцаслаж болохгүй
Тэд үргэлж дээд зэрэглэлийн, тансаг харагдахуйц хувцаслах хэрэгтэй. Олон нийтэд буруу үзэл суртал, ухуулга хийхүйц хувцас өмсөж болохгүй бөгөөд өмсөх хувцсандаа анхаарлаа хандуулах хэрэгтэй болдог байна.
10Үслэг эдлэл өмсөж болохгүй
12-р зуунд Хатан хааны гэр бүлийнхэн үслэг эдлэл өмсөж болохгүй гэх хуулийг гаргаж, батлаж байжээ. Харин тус дүрэм нь заримдаа алдагдаж, Хатан хаан хааяа үслэг эдлэл өмсөж олны нүдэнд өртөх нь бий.
11Өгсөн бэлэг бүрийг баяртай хүлээж авах ёстой
Хэдийгээр тэдэнд таалагдахгүй байсан ч, бусдын өгсөн бэлгийг баяртайгаар хүлээж авах ёстой юм.
12Хамтдаа аялж болохгүй
Хатан хааны гэр бүлийнхнийг хамтдаа хол замд гарахыг хориглодог байжээ. "Энэ нь гарч болзошгүй аюулаас сэргийлж, титэм залгамжлах хүнгүй болох вий?" гэх айдсаас сэргийлж байгаа нэг хэлбэр юм. Харин сүүлийн жилүүдэд энэхүү дүрэм харьцангуй зөөлөрч, аюулгүй байдал ч сайтар хангагдсан тул тэд хамтдаа хүссэн газар руугаа явах боломжтой болсон билээ.
13Зул сарын баярыг хамтдаа өнгөрүүлэх ёстой
Тэд жил бүр зул сарын баярыг гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлж, ард иргэддээ үлгэр жишээ болох ёстой байдаг.
14Хатан хаан хоолоо идэж дууссан бол тэд ч бас дуусгах хэрэгтэй
Хатан хаантай хооллож байгаа хэн ч байсан түүний хийсэн үйлдэл бүрийг дагах хэрэгтэй. Хатан хоолоо идэж дуусгасан бол дуусгаж, идэж эхэлсэн бол эхлэх ёстой гэх дүрмийг баримталдаг байна.
15Хатан хааны гэр бүлийн удмын мод