2016 онд МУГЖ цол тэмдгээр энгэрээ мялаалгасан жүжигчин У.Батбаатар сар шинийн өмнөхөн гавьяат болсон Г.Золбоотын баярыг хуваалцахаар төв талбайд хүүгийн хамт ирсэн нь энэ. Олны танил эрхмүүдийн амьдрал хүмүүсийн нүдэн дээр илхэн өрнөдөг бол аав хүү жүжигчид тэр бүр өртөөд байдаггүй онцлогтой даруухан тодотголын эзэд.
МУГЖ У.Батбаатарын хувьд 2015 онд монголын залуусыг байлдан дагуулсан “Маш нууц” уран сайхны киноны нарийн бичгийн даргын дүрийг чадварлаг бүтээж байсан бөгөөд “Х ТҮЦ” хамтлагийн жүжигчин И.Одончимэг, Германд амьдарч байгаа О.Энхтуул нартай хуучнаар УБДС-ийн Кино драмын ангийг хамт төгссөн гэдэг. Тэрээр тайз, дэлгэцийн олон сайхан дүрийг бүтээсэн бөгөөд түүний хүү ч бас аавынхаа мэргэжлийг өвлөн авсан жүжигчин Б.Анхбаяр. Аав хүү хоёр хамгийн сүүлд “Улаан дөрвөлжин” кинонд хамт тоглосон билээ. Олны хараанд өртөж амьдрахыг хүсдэггүй хэмээдэг тэд энэ удаа ч яалт үгүй манай дуранд өртлөө.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна