Хайку Хүрэлбаатар


Яруу найргийн нэрт төлөөлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор Ү.Хүрэлбаатар Монголын утга зохиолын ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа тамгалан үлдээсэн тэргүүн оргилуудын нэг. Дэлхийн хайкугийн холбооны жинхэнэ гишүүн, хайкуч, “Монголын хайку”-гийн холбооны тэргүүн гээд туурвисан бүхнээс нь тусдаа тоочоод барамгүй олон цол гуншинтай энэ эрхэм 1954 онд Говь-Алтай аймагт Үржингийн хоёрдугаар хүү болон мэндэлсэн гэдэг. “Амьдрал надад бүхнийг өгсөн, Амжиж би авч чадсангүй” хэмээн нэгэнтээ шүлэглэсэн түүний Монголын утга зохиолын түүхэнд оруулсан хувь нэмрийг тоочоод баршгүй. Хайкуг Монголд түгээн дэлгэрүүлсэн хүн чинь энэ шүү дээ.

 

PAPARATSI.MN