Баян-гол дүүргийн “засаг хатагтай”


Түүний ажил үүрэг Баян-гол дүүрэгтэй салшгүй холбоотой. Салдангийн Одонтуяа гэх төр түшилцэж, түмний төлөө гэсэн сэтгэл өвөртөлж явсан энэ эмэгтэй  Баян-гол дүүргийн засаг дарга гэдгийг уншигч та мэдэх биз ээ. 2007 оноос хойш БГД-ийн АН-ын дэд даргын албыг хашиж байгаа юм. Түүний хувьд 2010-2011 онд Эрүүл мэндийн сайдын зөвлөх, 2008-2012 онд НИТХ-ын төлөөлөгч, 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан улс төрийн туршлагатай нэгэн шүү. Эрчүүдтэй эн зэрэгцэн парламентад сууж, ер нь л өөрийгөө тодорхойлох ойлголтыг “улс төрч”-өөр үргэлжлүүлсэн түүнд хүлээлгэсэн итгэл Баян-голчуудад байгаа нь дамжиггүй ээ. 

 

 

PAPARATSI.MN