Манай их хурлын цадигаа алдсан хэдэн гишүүд бие биенийхээ өмнөөс кнопыг нь дарна, өрөөндөө хэдэн биенийгээ зугаацуулна, хуралдаан дээрээ идэх юм “хэвнэ”, “бохь зажилна” гээд мөн ч их эрх дартай хүмүүс. Бас ч болоогүй ээ, хийсэн үйлдлийнхээ тайлбарыг тэр дор нь өгнө. “Намайг санаатай ингээд доош нь хийгээд байгааг би мэдэж байна, хэн ийм зүйл хийснийг нь ч мэдэж байна. Яасан ч хүн чанарын хэлтэрхийгүй юм...” гэж ирээд л ярьж өгнө. Саяхан хуралдаанд ирээгүй гишүүдийнхээ өмнөөс гар сунган кнопыг нь дарж байгаа зураг хэвлэл мэдээллээр цацагдаж олны дургүйцлийг ихээхэн төрүүлсэн. Энэ хүмүүсийн дотор УИХ-ын шинэхэн гишүүн Н.Учрал орж байсан. Тэрбээр мөн л өгсөн тайлбартаа “Би хүний суудал дээр сууж байгаад л өөрийнхөө кнопыг дарсан юм аа” гэсэн инээд хүрмээр тайлбар өгсөн.
Өмнө нь Ундармаа гишүүн өөрийнхөө суудалд суух гэж яваад хүний суудалд очоод суучихаж байгаа “винодсон” төрхтэй халамцуухан бичлэг нь ил болж шүүмжлэл дагуулж байсан. Харин Учралын хувьд бас л хүний суудлаас өөрийнхөө кнопыг дарж байхыг бодоход “Уучихсан байсан юм болов уу” гэсэн асуултыг ард иргэдэд төрүүлж байна. Та нарын бусдын нүдэнд үргэлж ил байдаг үлгэр дуурайлал, ард түмнээ хүндэтгэх ёс сурхатуун чинь эцэстээ өөрсдийг чинь ийм АРЧААГҮЙ нэр зүүхэд хүргэж байгааг хэзээ ухаарах юм бэ? Саарал ордонд сарнисан утаанууд аа!!!
PAPARATSI.MN
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ