ҮНЭНЧ, ҮЛГЭР ДУУРИАЛАЛТАЙ ХОС


Амбицтай, тэр чинээгээ амжилттай яваа хос бол П.Баярмагнай, Б.Баярсайхан нар юм. Нэг л тийм “оюунлаг” бас Христчин гэр бүл. Үндэсний “өгөх өдөр”-ийг санаачилсан Б.Баярсайханыг “хүмүүнлэгийн үйлсээрээ л Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга болсон” хэмээн ярилцах нэг хэсэг байхад “үнэхээр потенциал өндөртэй учраас шалгуурыг хангасан” гэх нөгөө хэсэг ч байх.

 

Гэр бүл салалтын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, энэ асуудал нийгмийн хурц асуудлуудын нэг байсаар байна. Тэгвэл Байка, Баяраа хоёрын хувьд энэ тал дээр жинхэнэ үлгэр дууриалал болсон гэр бүл. Гурван хүүхдийн ээж аав болсон тэд нийгмийн идэвхтэйн дээр хоёул боловсрол өндөртэй.

 

Эхнэр нь Ийгл ТВ-ийн Гүйцэтгэх Захирлаар ажиллаж байхад нөхөр нь Мэдээний албаны дарга байсан. Нөхрийнх нь хувьд Оюу Толгойн Олон Нийттэй Харилцах Албаны дарга, Монголын Спортын Сэтгүүлчдийн Эвлэлийн дэд ерөнхийлөгч гээд олон “чухал” албыг хашиж байсан юм.

 

Дашрамд дурдахад хатагтай ТНБД бол Холливудад тоглосон Монголын анхны жүжигчин Б.Амарсайханы төрсөн эгч билээ.

 

Ямартай ч гэр бүлд нь аз жаргал хүсье.

Монголын тогтвортой, үнэнч, халуухан гэр бүл маш олон болтугай.