А.Сүхбат аваргыг танихгүй нохой ч Монголд байхгүй. Шууд утгаараа шүү. Энэ удаад майга хөлтэй аваргаа папараци дурандаа өртүүллээ. Тамирчин хүн,тэр дундаа Монгол бөх хүний явдал, алхаа л ийм байдаг байх даа.
Ямархуу уран барилдаантай, дайчин аварга байж гэдэг нь одоо ч үл мартагдана. Нэг хөгжилтэй зүйл нь А.Сүхбат аваргыг зодог тайлаад “Ёсөн хөлт цагаан туг”-ндаа мөргөхөд олон залуус нулимс унаган “Аварга чинь үхсэн биш юундаа уйлдаг юм” хэмээн эхнэрүүддээ зэмлүүлж байсан гэдэг.
УИХ-ын гишүүн болсноосоо хойш “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль”, начны найрааны асуудал, “Монголын чөлөөт бөхийн холбоо”-той хэл ам зэрэгт овоо идэвхтэй “чаг чаг” хийгээд авсныг нь хараад ард түмэн огтын буруу хүнийг сонгоогүй юм байна гэсэн итгэл өвөртлөн байгаа.
МУГТ, Дархан аварга А.Сүхбат маань ганцхан “явдалд” асуудал ихтэй байдаг нь амрагийн асуудал ба гэр бүл. Хамгийн сүүлд түүнийг отгон эхнэр, гимнастикчин бүсгүй Н.Гарамхандаасаа салсан гэх “бор шувуу” нисээд л байгаа. Ер нь гэр бүл тогтвортой байж гэмээнэ тэр хандлагаараа улс төрд амжилт үзүүлэх ёстой биш үү?
Аварга минь дээ аварга, одоо нэг эхнэр дээрээ тогтож үзээч дээ. Хүний өмнөөс яс хавталзах яасан ч хэцүү юм.
“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж ардын айхавтар мэргэн үг бий.
PAPARATSI.MN
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо