МАН-даа үнэнч зүтгэсээр яруу найрагчаас намын генсек цаашлаад Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын Дарга болтлоо суга дэвшсэн түүнийг манай папараци дуран ониллоо.
Сүүлийн үед УИХ-ын гишүүний үүрэгт ажлаа ихэд идэвхтэй гүйцэтгэн байгаа Ж.Мөнхбат “Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл” боловсруулан түүнийгээ өргөн бариад чухам завгүй яваа. Энэ хэрээр шүүмжлэлд өртөх нь ч нэмэгдээд байгаа.
Манай дуранд өртөхдөө чухам юуны учир хөлөө гэмтээсэн нь тодорхойгүй боловч таягаа тулж ирээд ч хамаагүй намын нөхөдтэйгээ наргиж яваа нь энэ. Бас л уйгагүй эр байна шүү.
Инйхүү наадам наргианд уйгагүй байдаг шигээ, өндөр хүлээлттэй байгаа ард түмнийхээ өмнө улс эх орныхоо сайн сайхны төлөө таяг тулаад ч хамаагүй тэмцээсэй эрхэм УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга минь. Таяг тулах байтугай нусаа хацартаа наасан ч яадаг юм. Элгээрээ хэвтсэн энхрий ард түмэн чинь өөртэй чинь адил инээмсэглэхтэйгээ л болж байвал.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна