Нуулгүй хэлэхэд зарим жүжигчид гэрийнхээ шахуу хувцастай элдэв баяр ёслолд ирэх нь холгүй болсон. Тухайн үйл ажиллагаагаа хүндлээгүй юу эсвэл угаас ийм салан палан хүн үү гэдгийг тэд өөрсдөө л мэдэх байх. Зарим нь ч бүр загварын тайзан дээр зайдалж байгаа аятай алхах... Байгааг нь харахад л уран зураг шиг биеэ авч яваа хүмүүс ч цаана чинь байна.
“Шүүдэр дундуур” киноны гол дүрд тоглосон нуруу өндөртэй, нэг их гологдоод байхааргүй төрхтэй Б.Батмаа гэх энэ бүсгүй “Приусны босс” уран сайхны кинонд мөн тогложээ. Киноныхоо нээлтийн үйл ажиллагаанд баргын миссүүдээс дутахааргүй донжтой хувцаслаж ирсэн нь энэ хахир өвлийн цагт дулаахан ч гэж жигтэйхэн харагдаж байна аа. Манай олны танил хүүхнүүд элдэв үйл ажиллагаанд шалдан шахуу л ирж харагддаг болсон байна лээ. Энэ жүжигчин бүсгүйн биеэ авч яваа байдлыг харвал овоо тулхваатай харагдаж байх чинь ээ. Хүссэн хүсээгүй олны нүдний бай болдог хүмүүс минь үзэгчидээ хүндлэж байхыг анхаараарай даа.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна