Жүжигчин Г.Ундармаа өнгөрсөн онд азтай, одтой, хөдөлмөрч байсан бүсгүйчүүдийн тэргүүнд эгнээнд зүй ёсоор орно байх шүү. Хамтлаг, продакшнд харьяалагдахаа байсан түүний хувьд эрүүл мэндийн салбарт ч юу хийж чаддагаа харуулаад авсан. УИХ-н гишүүдийн хийгээгүй ажлыг урьтал болгож, 40 саяын булга ганцаараа нөмрөлгүй эрүүл мэндийн салбарт булгаар үнэлэгдэхгүй буян үйлдсэн гэдгийг уншигч та санаж л байгаа биз.
Түүний бас нэгэн шинэхэн уран бүтээл болох “Амьдралоги” дэлгэцийн бүтээл нь олон хүний анхаарал татсаны эцэст нээлтээ хийсэн. Нэрнээс нь эхлүүлээд нөгөөх “Ларьдма” шиг сэтгэгдэл төрүүлэхүйц сэдэвтэй юм байна даа гэж бодогдуулахуйц тус кинонд Ундармаа өөрөө тоглосон болхоор үзэгчдийг уйдаахгүй, бас ч гэж чимх инээд бэлэглэхээр зүйлүүд байгаа л байх. Харин киноных нь нээлтэн дээр тэр бүр олны өмнө ил гараад байдаггүй нөхөр, охин хоёр нь ирж халуун баяр хүргэж байгаа нь энэ ээ. Урлагт өдийг хүртэл унтаж амрахаа хүртэл мартан зүтгэсэн эхнэрээ үргэлж дэмждэг түүний гэр бүлийн хүнийг одоо ч уншигчид андахаа байсан биз ээ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна