“Киви” хамтлагийн тухай хэн бүхний мэддэг зүйлийг дахин дахин тоочоод байвал хэтэрхий нуршсан зүйл болох биз. Хамтлагийн гишүүн “хар сувд” гэгдэх халуухан Намуунаа шинэхэн хүнээ өлгийдөн аваад удаагүй байгаа тухай манай сайт мэдээлж байсан. Харин хамтлагийн ахлагч, галтай, цогтой, гандан буурашгүй Ука дахин хөл хүнд болжээ. Одоогийн байдлаар долоон сартай жирэмсэн тэрбээр өнгөрөгч 2016 онд уран бүтээлийн олз омог ихтэй байсан. Түүний “Маргаашийн нар луу хамт аялах уу” дуу нь хамгийн сонсголонтой, шинэлэг имиджийг бүрдүүлсэн дуу байж чадсан бөгөөд Үндэсний шилдэг 21 дууны албан ёсны жагсаалтанд 25-н долоо хоногийн турш өрсөлдөж 2016 оны шилдэг дуу болсон байна шүү.
Энэ мэт таатай мэдээгээр монголын рок поп урлагт үнэнч, дайчин уран бүтээлчид олон байвал үзүүштэй ч, сонсууштай ч юм даа. Харин хоёрын хооронд, гурвын дунд юмнууд хаана ч хамаагүй алиа салбадай царайлаад “урлагийнхан угаасаа ийм, тийм, болохгүй, бүтэхгүй” гэсэн тодотголоор хийж бүтээж яваа хэсэг нөхдөө хөлдөө чирээд байвал гэртээ хөгжийн суваг үзээд дуугүйхэн хэвтэж байсан нь дээр гэдгийг сануулмаар байна. Эхлээд үнэлэгдэж чадаж байж эрэлт хэрэгцээнд орно шүү дээ, “од”-онцорууд аа...
PAPARATSI.MN
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо