Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг огцруулах хэмжээнд хүрсэн авлига, хээл хахуулийн хэргийн гол буруутан гэгдэж буй Чой Сун Шилийн охин Чун Юү-раг Даниас баривчилжээ. Чун Юү-раг хууль бусаар оршин суусан гэх үндэслэлээр Данийн Аолборг хотоос баривчилсан тухай Данийн талаас Өмнөд Солонгосын цагдаагийн газарт мэдэгдсэн байна. Одоо түүнийг Өмнөд Солонгост авчирч байцаах талаар холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа гэнэ.
Чун Юү-раг ээжийнхээ ерөнхийлөгчтэй ойр дотно харилцааг ашиглан Сөүл дэх Ихвагийн охидын их сургуульд элсэн суралцаж, их хэмжээний тэтгэлэг, тусламж авсан гэх үндэслэлээр буруутгаж буй. Хууль хяналтын байгууллагаас ерөнхийлөгч Пак Гын Хэ болон түүний дотны найз Чой Сун Шил нарын хэрэгт холбогдуулан Чун Юү-рагаас мэдүүлэг авахаар удаа дараа дуудсан ч мэдүүлэг өгөхөөс татгалзсан тул Интерполоор эрэн сурвалжилж байсан юм.
Чун Юү-ра нь Өмнөд Солонгосын морин спортын шигшээ багийн тамирчин байсан бөгөөд 2014 оны Азийн наадмаас алтан медаль хүртэж байжээ.
Түүнчлэн Пак Гын Хэгийн нэр холбогдсон авлигын хэрэг дээр ажиллаж буй мөрдөн байцаагчид ерөнхийлөгчийн туслах болон засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан өөр бусад хүмүүсийг хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна.
NEWS.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ