УИХ-н дэд дарга Ц.Нямдорж “Гишүүдийн туслахууд нь гэjтээ унтаж байгаа гишүүдээ өглөө орноос нь босгож авчирч бай” гэж хуралдааны үеэр хатуухан зэмлээд авсан. Үнэхээр ч улс эх орныхоо асуудлыг хэлэлцэх эрхэм гишүүд Төрийн ордондоо заларч суух нь цөөн харагдах болсон. Тэгвэл эх сурвалжийн дараах мэдээллээр: УИХ-н гишүүдийн ирцийн мэдээлээс үзэхэд Сү.Батболд, О.Содбилэг нар өнгөрсөн оны хамгийн сүүлийн сард хуралдаанаа дур мэдэн тасалсан байна. О.Содбилэг гишүүний хувьд гадаад томилолт, эмнэлгийн чөлөөтэй байсан гэнэ.
Харин Сү.Батболд гишүүний хувьд намрын чуулган эхэлснээс хойш 2 удаа л хуралдаандаа суусан мэдээлэл байна. Мөн УИХ-н гишүүн Л.Элдэв-Очир, Ч.Улаан, Б.Дэлгэрсайхан, Ч.Хүрэлбаатар, Б.Ганболд, Ц.Оюундарь, Б.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар гадаад дотоод томилолт болон эмнэлгийн чөлөөтэй гэсэн тэмдэглэгээ ихтэй байсан гэнэ. Байнгын хороодын дарга нарын тухайд Ц.Сарангэрэл, Ш.Раднаасэд, Л.Энх-Амгалан, Ц.Гарамжав нарын гишүүд ч бас дээрх шалтгаанаар хэд хэдэн хуралдаанд ирээгүй байна. Түүнчлэн Д.Оюунхорол, С.Баямбацогт, Н.Номтойбаяр, Ц.Мөнх-оргил нарын ирц бүрэн бус байсан байна. Нэг иймэрхүү замбараагүй, ханиад хүрээд цэцэрлэгтээ ирэхгүй байгаа жаахан хүүхэд шиг амины ажлаа нэн тэргүүнд тавьж хуралдаанаа тасалж, хувьсгалын төлөө зүтгэнэ хэмээн алтан гургалдай шиг уянгалж байсан нөхдүүд энэ 2017 онд ичээнээсээ гарч ирэхийг хүсье!!!
PAPARATSI.MN
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ