Жүжигчин Г.Ундармаагийн уран бүтээлч санаанаас нь гарч байгаа шинэ, содон зүйлүүд гүйцэгдэхгүй нь бололтой. Ямар сайндаа л хамгийн сүүлд мэндэлсэн “Амьдралоги” нэртэй уран сайхны киноных нь нээлтийн урилга нь хүртэл урьсан зочдоо нилээдгүй сандаргаад байгаа гэнэ шүү. Учир юу вэ гэвэл тус урилга нь хоёр зураастай жирэмсний тест хавчуулсан хачин жигтэй урилга бөгөөд энэ урилгийг авсан эрчүүд тэрхэн зуур “санаарай, санаарай, санаарай” гэж байгаа сурагтай.
Мэдээж хоёр зураастай жирэмсний тест гэдэг бол “Баяр хүргэе, та хүүхэдтэй боллоо” гэсэн үг юм. Бас ч болоогүй ээ уригла дээрээ “Хариуцлагаа хүлээ” хэмээх хүндхэн үгийг бичсэн байгаа нь олон ч хүнийг “бүл нэмлээ” гэсэн бодолд нэг хэсэгтээ төөрөгдүүлээд байгаа бололтой. Энэ мэт жишээгээр амьдралын үнэн байдал, алаг хонгор үрсийн ирээдүй, амраг хосын итгэл үнэмшлийг дахин нэг харахыг сануулсан байж магадгүй киноны доторхи үйл явдал нь урилга шигээ анхаарал татахуйц байж чадах эсэх нь сонин байна шүү.
PAPARATSI.MN
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
"The Nanny Agency Mongolia" Филиппин асрагчдаа "Эрүүл Life – Хоол зүйч Rita"-гийн сургалтад хамрууллаа
Шувуун фабрикийн авто замын хөдөлгөөнийг түр хаана