Манай улсын иргэн Турк улсад гэмт хэрэгт холбогдсон хэрэг гарсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Хэрэг энэ сарын 23-ны өдөр Туркийн Истанбул хотын Шишли дүүрэгт гарсан бөгөөд чинээлэг айлын 22 настай бүсгүйг манай улсын иргэн 32 настай Э.Т мөшгин дагаж явсныхаа дараа гар утсыг нь дээрэмдэж, улмаар эсэргүүцэл үзүүлсэн эмэгтэйг хүчирхийлсэн байна.
Шөнийн 1 цагт үйлдэгдсэн уг хэргийн нотолгоо болох камерт бичигдсэн бичлэг нийтэд ил болсон байна. Дашрамд дурдахад 400 гаруй камерийн бичлэгийг шалган, нягталсны эцэст хэрэг үйлдсэн этгээдийг барьж авчээ. Энэ хэргээс болоод Турк улсад суугаа Монгол иргэдэд нутгийн ард иргэд нь ихээхэн дургүйцлээ илэрхийлэн, занаж хараан, үзэн ядалтаа илэрхийлсэн явдал их гарч байгаа юм. Ганцхан хэрэг үйлдсэн хүнээс болоод маш олон гэм буруугүй Монголчууд хүнд байдалд байгааг дуулгахад тун харамсалтай байна.
PAPARATSI.MN
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ