С.Зоригийг хөнөөсөн хэрэг одоог болтол олны анхаарлын төвд байсаар, олон ч тооны хүмүүсийг давхар хохироож байгаа тохиолдол үргэлжлэн гарсаар байсан. Хорих 461-р ангид таван өдрийн турш үргэлжилсэн сэжигтнүүдийн шүүх хурал өндөрлөж, эцсийн тогтоолоор шүүгдэгч Б.Содномдаржаад 25 жил, Ц.Амгаланбаатарт 25 жил, Т.Чимэгээд 24 жилийн хорих ял оноосон билээ. Энэ тухай УИХ-н гишүүн О.Баасанхүү хэвлэл мэдээлэлд:
“Шүүх хурлаас гурван шүүгдэгчид 25-24 жилийн ял оноолоо. Мэдээж шүүх засаглал гэж байгаа бол шүүхийн шийдвэрийн асуудлаар дараа дараагийн шатанд хандах байх. Хамгийн гол нь, эндээс хэд хэдэн зүйлсийг сэтгүүлчдийг анхаараасай гэж хүсэж байна. Нэгдүгээрт, Хорих 461 дүгээр ангид яагаад шүүх хурлыг хийв? Би яг энэ асуудлыг Хуульзүйн байнгын хорооны хуралдааны үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс асуусан. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн харьяа байгууллага дээр шүүх үйл ажиллагаа явуулж буй нь хараат бус байдал үүсэх, мэтгэлцээний зарчим алдагдах эрсдэлтэй. С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргийг 461-д шүүсэн нь 1937 оны их хэлмэгдүүлэлттэй адилхан үйл явц учраас Үндсэн хууль зөрчиж байна гэдгийг нь ч хэлсэн. Цаашдаа шүүгч нар Баян-Өлгийд, Увсад шүүх хурал хийе гэсэн захирамж гаргадаг буруу жишиг тогтоно. Тиймээс би цаашид урьдчилан хорих 461 дүгээр ангид шүүх хурал явуулахгүй байхын төлөө тууштай тэмцэнэ. Ялын дүгнэлтээс харахад нэг хүн нь бусдын амь насыг бүрэлгэсэн, хоёр хүн нь бусад хүмүүсийн амь насыг бүрэлгэсэн юм шиг ойлгогдож байна. Хуульч хүний зүгээс үүнийг тайлбарлахад С.Зориг агсны ам наснаас гаднаас тодорхой хүмүүсийн амь насыг бас бүрэлгэсэн гэж үзсэн мэтээр харагдлаа. Би ингэж хардаж байна. Одоо үнийгээ ил тод болгох хэрэгтэй.
Өмнө нь надад Б.Содномдаржаа гэдэг хүний ээж н.Жавзмаа гэх иргэнээс гомдол ирүүлж байсан. Гомдолдоо, 2007 оны 01 дүгээр 12-ны өдрийн 0302 дугаар бүхий гал түймэр гарсан тухай нотломжийг дахин шинжээч томилж, манай хүүхдэд ял үүрүүлэх гээд байна гэж бичсэн байсан. Үүнийгээ бас Хуульзүйн сайдад өгсөн юм билээ. Тэр нотломжоор бол 4-5 хүн галын ослоор нас барсан байдаг. Санаатай, санамсаргүй юу гэдгийг би мэдэхгүй. Шинжээчид ямар дүгнэлт гаргасныг би бас мэдэхгүй. Мөн би энэ шүүх хурлыг хууль бус явлаа гэж хэлэх гээгүй. Гол нь, С.Зоригоос өөр ямар хүмүүсийг бүрэлгэсэн гэж үзсэн юм бэ гэдэг нь сонин байна” гэлээ.
Түүнчлэн “гал түймэр гаргасан нотломжийн талаар нууцтай шууд харилцах чиг үүрэг бүхий байнгын хорооны дэргэдэх Тусгай хяналтын дэд хороогоор дамжуулан хүсэлт хүргүүлнэ. Үнэхээр нууц мэдээлэл юм уу, хүний эрх зөрчигдсөн үү зэрэг мэдээллийн хүрээнд шүүх ажиллагаанд нөлөөлөхгүйгээр УИХ-нд гишүүнд мэдээллийг өгөхийг шаардана. Яагаад гэвэл, С.Зоригоос гадна өөр бусад хүмүүсийн амь насыг бүрэлгэсэн хэргээр ял оноосон. Тэр галын нотломжийг шинжээчид яг юу гэж дүгнэснийг би мэдмээр байна” гэсэн юм.
PAPARATSI.MN
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна