Дуучин С.Сэрчмаа шинэ мянганы эхээр олон дуучдаас цойлон од болж, олны анхааралд явсан сайхан бүсгүй. “Казино” Байгалийн хүү Б.Тэмүүлэнгийн хайранд бөмбөрч, олны өмнө ховорхон гардаг бүсгүйг Хайрын дууч гэж нэрлэж, түүн рүү зүрхээ “чулуудахаас” буцахгүй залуу олон байсан. Харин 2010 оны эхний өдөр Өвөрмонголын тэргүүн баячуудын нэг Улаан хадны Баяртай Бээжинд нижгэр хуримласнаар цуутай бүсгүй Хөх хотод суурьшин амьдрах болсон. Дуучин С.Сэрчмаагийн охин Хур өмнөд хөршид мэндэлсэн билээ. Харин бизнесмэн залуу, дуучин бүсгүй хоёрын гэрлэлт богино настай байж, хамтдаа хоёр намрыг ч угтаж чадаагүй. Дуучин С.Сэрчмаа охинтойгоо эх орондоо ирж суурьшсаар удлаа. Охин Хураа нь ч бидний нүдэн дээр өсөн том болсоор. С.Сэрчмаа нялх багын зангаа гээгээгүй, хошин шогийн өндөр мэдрэмжтэйд нь фэнүүд нь дуулахаас нь дутуугүй дуртай. Охин нь том болж, С.Сэрчмаа нялхарсаар удахгүй үеийн охид шиг харагдах бололтой. С.Сэрчмаа хоёр дахь охиноо угтахаар Америкт оччихсон байгаа.
Tovchoo.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ