Ж.Ганбаатар: Монголд компани удирдана гэдэг авъяас шаардсан ажил шүү... Больцгоо...

Admin
Өчигдөр 13 цаг 18 минут

2016 оны УИХ-ын сонгуулиар Монголчууд бидний хийсэн улстөрийн сонголт дунд магтаал дагуулах хүн цөөнгүй бий. Түүний нэг нь Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар. "Оргил худалдааны төв"-ийн эзэн гэдгээр олон нийт илүү танина. 65 суудалтай үнэмлэхүй ялсан МАН-ын бизнесийн салбарт баримтлах бодлого, хуулийн төсөл бүрт түүний үг жин даадаг болжээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы өргөн мэдүүлсэн "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай" хуулийн төсөл бүхэлдээ бизнесийн орчныг сүйрүүлэх байв. Харин эсэргүүцэх хүн байсанд талархал илэрхийлье.


1. Бизнест хэрэглэгчээ гомдоовол ахиж үйлчлүүлдэггүй...Энгийн энэ жишгийг хуулиар цагдаж болохгүй...

2. Зөрчил гаргавал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлж торгоно гэнэ...Арай ч дээ

3. Том компаниуд дотоод аудиттай, хуулийн компаниар хамгаалуулдаг тэдэнд ШӨХТГ халддаггүй

4. ШӨХТГ-ын чиг үүрэгт мэргэжлийн хяналтын үүргийг давхардуулан олгох нь эрс буруу

5. Бараа бүтээгдэхүүний үнийг төр тогтооно гэж заажээ. Төр ийм зүйлд оролцвол дампуурал болно

6. 2-10 хүнтэй аж ахуй нэгжийг авч явна гэдэг туйлын хэцүү. Монголын нөхцөл авъяас шаарддаг шүү.

7. Америк, Европт аж ахуй нэгж удирдах, Монголд компани авч явах хооронд эрс тэс зөрүү бий

8. Стандарт, нөхцөл, норм г.м шаардах бичиг баримтын тоог хэдэн зуу дахин нэмэгдүүлжээ

9. Хяналтын байгууллагаас шалгалт ирэхэд бичиг баримт бэлэн, боловсон хүчний мэдээллээ өг гэжээ

 

ЦАЛИНГАА ТАВЬЖ ЧАДАХГҮЙ БУЙ КОМПАНИУДЫГ ДАРАМТЛАХ ХУУЛИА БОЛЬЦГООЁ 

 

Сэтгүүлч Н.Урантогтох

 

<iframe src="https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2F607703309313379%2Fvideos%2F1217147678368936%2F&show_text=0&width=560" width="560" height="315" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowTransparency="true" allowFullScreen="true"></iframe>