БЗД-ийн 10-р хороо Амгалан орчмын айл өрхүүд бүхэлдээ усанд автаж, гэр орондоо орох гудамж талбайгаар явахад хүндрэлтэй болжээ. Амгалан орчмын энэ хэсэгт 2 урсгалтай гол урсдаг байсан бөгөөд “Амгалан” дулааны станцийн барилгын ажлаас гарсан шороог тус горхины нэг урсгалыг хааснаас усанд автаж эхэлсэн байна.

БЗД-ийн 10-р хорооны 1Б хэсгийн усанд автсан айл өрхүүд одоог хүртэл гэр орондоо амьдарч чадахгүй байгаа бөгөөд, 2 хоногийн турш хөлдүүс болсон устайгаа ноцолдож байгаа гэж хэлж байгаа юм. ОБЕГ-аас 2 хоногийн өмнө ирж усыг нь шавхана гэж хэлж байсан ч, одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Иргэдийн хэлж байгаагаар тус хэсэгт 30-50 см гүн ус хөлдсөн байгаа бөгөөд автомашин хүртэл гудамж гаталж чадахгүй суусан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл ядарсан тэдний телее УИХ-ын гишүүн С.Жавхлан өчигдөр хоёр ухагч техник авчирч өөрөө харж байгаад дуустал нь ухуулж тусалсан байна.
Б.Учрал
BreakingNews.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ