Анугийн өөрчлөлт гайхшруулж байна


Одоогоос 10 гаруй жилийн өмнө Ану, Болороо гэсэн охидууд “Гала” хамтлагийг байгуулж байсан билээ. Тус хамтлаг олон ч сайн бүтээл гаргаж алдартай болсон. Тэр дундаа "Хөвгүүн" цомог  нь олон нийтийн талархлыг ихэд хүлээсэн билээ.

      Харин 2005 оноос хойш уран бүтээлчид тус тусын амьдралаа хөөн, ээжүүд болцгоосон. Тэгвэл энэ сарын 26-нд хамтлагийн гишүүн байсан Ану телевизийн нэгэн ярилцлаганд орсон байна. Түүнийг зурагтаар үзсэн хүмүүс Анугийн хэрхэн өөрчлөгдсөнийг уулга алдацгаан ярьж байна. Тодруулбал, "Хэтэрхий хиймэл, дэндүү их ботокс, мэс засал хийлгэсний үр дүн, сайхан болох гээд бүүр муухай болчихжээ" гэх мэт сэтгэгдлүүд түүний зурагны дор бичигджээ. Мэдээжийн хэрэг цаг хугацаа хүн бүхнийг өөрчилдөг.


 

Эх сурвалж: Breakingnews.mn

Б.Янжиндулам