Эдийн засгийн хямралаас үүдэлтэй хүндрэлүүд их бий. Ямар сайндаа л улс төрийн албан хаагчдынхаа цалинг тавьж чадахгүй банкнуудаас зээл авсан тухай мэдээлэл сар бүр сонсогдож байх билээ. Үнэндээ орж ирсэн хөрөнгөө үр ашиггүй зүйлд зарцуулж, өөрсдийн бизнесийг дэмжснээс болоод л Монгол Улс хямралтай нүүр тулчихаад байгааг эрх баригчид ярьж, тайлбарлаж, гоншгонож суугаа. Тэдэнд гаднаас л зээл тусламж авахгүй бол ямар ч аргагүй болчихсон гэх. Тэгсэн атлаа баяр цэнгүүнийг бусдаас илүүгээр тэмдэглээд байна гэнэ шүү.
Юун хямрал, юун зээл тусламж. Эдийн засаг нь 17 хувь өсч явсан Монгол Улсын үед харагдаагүй тансаг шинэ жилийн баярыг Монгол ардын нам л зохион байгуулж, наргиж байна.
Нэг бус хэд хэдэн шинэ жилийн баярыг эрх баригчид зохион байгуулж, тансаглаж байгааг харахад энэ улс орон хямраагүй ч юм шиг. Тухай шинэ жилийн цэнгүүнүүд дээр Монгол өртөг өндөртэй гэгддэг “камертон”, “чингис хаан”, нөгөө томчуудад VIP тоглолт хийдэг “Андууд” /ахлагч нь Шадар сайд У.Хүрэлсүх/ хамтлагаас гадна, “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч Энх-Эрдэнэ хүртэл хүрэлцэн ирж ая дуугаа өргөжээ.

Ер нь л их өртөг өндөртэй шинэ жил болжээ гэдэг нь харагдаж байгаа биз. Намын дарга нь улс орнуудаар дамжин “тэнэж” гуйлга гуйгаад л. Тэгсэн үлдсэн хэд нь тансагаа тансаг. Наргиж цэнгэсээр. Ёстой л нөгөө хэн жаргалтай байна МАН-ынхан л жаргалтай байна гэдгээр. МАН-д харьяалалтай болгон хямралыг үл ажран баярлан цэнгэж байна. Харин жирийн иргэд утаатай тэмцэж, ирээдүй хойчдоо эрүүл агаар бэлэглэхийн тулд хүйтэн өдөр жагсаж эсэргүүцлийн дуу хоолойгоо төр засагтаа өргөж байна. Даанч төр засаг нь баяр тэмдэглээд тун завгүй.

Шар хүү
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо