Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаад иргэдийн тоо Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно” гэж заадаг. Тухайлбал, Монгол Улсад хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо 84348 байх ёстой ба үүнээс нэг улсын иргэн 28116 -аас хэтрэхгүй байна гэсэн үг.
Гэтэл энэ оны зургадугаар сарын байдлаар хувийн хэргээр оршин сууж байгаа гадаад иргэдийн нийт тоо 42076 байгаа юм. Эдгээрээс 27496 буюу талаас илүү хувь нь Хятад иргэд эзэлж байна. Энэ нь байх ёстой тооноос Хятад иргэдийн тоо аль хэдийн даваад, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн гэсэн үг.
Энэ мэт олуулаа болж буй Хятадуудын даварсан үйлдэл ар араасаа гарсаар байна. Хамгийн сүүлийн ганцхан жишээ дурдахад л "Налайх дүүргийн тоосгоны үйлдвэрийн Хятад эзэд Монгол охидын биеийг 3000-5000 төгрөгөөр үнэлж байна" гэсэн мэдээ ciriminal.mn сайт дээр гарч хүмүүсийн дургүйцлийг ихэд хүргэж байна. Тодруулбал Налайх дүүргийн гуравдугаар хороонд байрлах "Top" хэмээх үйлдвэр нь Монгол хүний нэр дээр байдаг боловч Хятад эзэнтэй аж. Тус үйлдвэрт 18-25 насны охидууд голлон ажилладаг байна.
Тус газарт оршин суудаг н.Дорж "Хятадууд маш их давруу улс. Энэ тоосгоны шар шаврыг гаргаж авахын тулд эндхийн хайран сайхан газрыг яйран болгож байна. Та нар энэ хавийг хар л даа. Юу ч үгүй ухаад, сэндийлээд хаячихсан байгаа биз дээ. Нутаг орныг минь ийм болгож хаячихаад дээрээс нь бас тэнд ажиллаж буй охидоор зугаагаа гаргадаг гэж байгаа юм. Охидын биеийг үнэлдэг гэдэг нь үнэн л дээ. Энэ тухай манай эндхийнхэн бүгд л мэддэг" гэсэн байна.

Тус тоосгоны үйлдвэр ямар нэгэн хууль үйлчилдэггүй гэлтэй. Тухайлбал, тус үйлдвэрийн ажил өглөө 6 цаг 30 минутаас эхлээд үдийн 12 цагийн орчим хоолондоо ордог байна. Тэгээд 13 цагийн үед ажилдаа гараад оройн 18 цагт дахиад хооллодог аж. Үүнийхээ дараа ахиад 21 цаг хүртэл ажиллаж байж амраадаг байна. Ингэж ажиллаад монгол ажилчид сардаа 200 мянган төгрөг авдаг. Энэ нь бараг хангалттай гэх зүйлийг тус үйлдвэрийн ерөнхий зохион байгуулагч Гүнт хэмээх өвөр монгол залуу хээв нэг хэлээд зогсож байх жишээтэй. Монгол хүний хөдөлмөрийг Хятадууд ийнхүү үнэлдэг болжээ. Даварсан Хятадуудын задарсан үйлдэл энэ мэтээр ар араасаа гарсаар байна....
Эх сурвалж: Breakingnews.mn
Б.Янжиндулам
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна