Сар гаруйн өмнө Бичигт боомтоор цааш хил нэвтрүүлэх гэж байсан маш олон адууг буцаасан. Тэгвэл дахин олон тооны адууг гаргахгүй гэсэн мэдээлэл байгаа гэнэ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр “Хятадууд худалдан авсан адуугаа амьдаар нь хил гаргах сонирхолтойгоос 130-аад адуу тус боомтын дэргэд хашаатай байгаа” гэнэ. Мөн орон нутгийн иргэд "Хятад эзэд нь адуугаа бэлчээж чадахгүй удаан хашсанаас болж морьд улдаж, туурай нь элэгдэн, гишгэж явахад хүндрэлтэй болоод байна" гэж үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгчээ. Хэсэг хугацааны өмнө ч бас Бичигтийн боомтын жалга үхсэн адууны сэгээр дүүрч байсан харамсалтай мэдээлэл ард иргэдийн цочроож байсан билээ. Гэтэл одоог хүртэл энэ мэт үйл явдал хэвийн үйл ажиллагаа, голдрилдоо ороогүй байгаа гэнэ.
PAPARATSI.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ