С.Жавхлан: Гуйлга гуйдаг УИХ-ын даргатай, Мэнэрээ Ерөнхий сайдтай, Найрчин Хотын даргатай Монгол нутагт би амьдарч байна...УИХ-ын гишүүдийн шинэ жилийн баярыг больцгооё...
Монгол Улсын Гавъяат Жүжигчин, УИХ-ын гишүүн С.Жавхлан бухимдаж буйгаа илэрхийллээ. Тэрээр УИХ-ын гишүүн тус бүр чуулганы танхимдаа Монгол дээлтэй суухыг шаардлаа. Эхнэр нь хийж өгдөггүй бол Нарантуул захаас очин цалингаараа худалдан авцгаа.
2016.12.27-нд 18.00 цагт УИХ-ын дарга М.Энхболд 76-н гишүүдийгээ шинэ жилийн цэнгүүнд "Их тэнгэр цогцолбор"-т урьжээ. Ард түмэн нь ажилгүй, хоолгүй байхад хог түүж идэж байхад бид баярлах гэж байдаг. Тэр хэцүү хүмүүстээ толгой шийр, гурил авч өгмөөр байна шдээ.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: С.Жавхлан гишүүнд 1 минут нэмж өгье. За гишүүн шүүмжлээд байна 1 хором нэмж өгье
С.Жавхлан: Зөв ингээд өөрчлөгд. Хулгай хийдэг Ерөнхийлөгчтэй, гуйлга хийж дэлхийгээр хэсдэг УИХ-ын даргатай, мэнэрээ Ерөнхий сайдтай, найрчин хотын даргатай нэг ийм Монгол нутагт бид амьдарч байна. Хэрвээ өөрчлөгдөхгүй бол Монгол түмэн минь босвол яана. Би айж байна.
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ