Сүүлийн үед манай төрийн айлчлалууд наад захын дипломат соёлгүй, бүдүүлэг, хааш яйш хувцасласан гэх шүүмжлэл байнга дагуулах болов.
70 орны төр засгийн удирдлагууд оролцсон олон улсын хуралд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат халаасандаа гараа шургуулан зогсож буй зураг сошиал орчинд бүдүүлэг хэмээн хэлэгдэж ихээхэн шүүмжлүүлсэн. Тэгвэл бүдүүлэг айлчлалын цувааг М.Энхболд даргын айлчлалын баг үргэлжлүүллээ.
УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид Кувейт улсад айлчилж, Эрхэм дээд Эмир болон сайд нартай албан уулзалт хийжээ. Гэвч айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явсан эмэгтэй төлөөлөгч Кувейтийн сайд нартай хийсэн уулзалт дээр богино банзал өмсөн очиж, гуя хасаа гайхуулжээ.
Өмнө нь Хонконгод суух Ерөнхий консулын газрын атташегаар ажиллаж байсан, өдгөө УИХ-ын тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж буй Ш.Нарантуяа гэгч эмэгтэй исламын шашинтай улсын төр засгийн удирдлагуудтай хийсэн уулзалтад зохимжгүй, бүдүүлэг хувцасласан явдал сошиал орчинд олны шүүмжлэлд өртөж байгаа нь энэ.
Исламын шашинтай оронд эмэгтэйчүүд биеэ далдалсан хувцас өмсөж, гивлүүр зүүдгийг мэдэх байх. Шашны ийм ёс жаягтай орнуудад эмэгтэйчүүд биеэ нөхрөөсөө өөр эрэгтэй хүнд харуулах нь нүгэл. Биеийг нь харсан эрэгтэй хүн ч нүгэлтэйд тооцогддог. Тэгэхээр УИХ-ын гадаад харилцаа хариуцсан төлөөлөгч наад захын хүндлэл, дипломат соёл мэдэхгүйгээсээ болоод Кувейтийн сайд нарыг нүгэлд унагаасан бололтой. Эх орондоо хөрөнгө оруулалт, зээл татах зорилготой хийж буй УИХ-ын даргын чухал айлчлалыг гадаад харилцаа хариуцсан дарга нь доош чангааж орхилоо.
Дашрамд дурдахад, УИХ дахь эмэгтэй гишүүдийн БНСУ-д хийсэн айлчлал “Хааш яйш хувцасласан, өнгөний зохицолдолгоогүй, улстөрийн анхан шатны соёл байхгүй” гэхчлэн шүүмжлэл дагуулж байсан. Харин үүнээс хойш эмэгтэй гишүүд хувцаслалтдаа их анхаарах болсон бөгөөд энэ удаагийн айлчлалд Д.Оюунхорол, Г.Мөнхцэцэг нарын гишүүд үндэсний хувцастайгаа сайхан харагдаж байгааг хэлэх нь зүйтэй байх.
TIME.MN
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
"The Nanny Agency Mongolia" Филиппин асрагчдаа "Эрүүл Life – Хоол зүйч Rita"-гийн сургалтад хамрууллаа