Хилийн зурвасын өргөнийг 100 км байх ХУУЛИЙН ТӨСӨЛ оруулж ирэв


УИХ-ын Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад болдогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн гишүүн Ц.Нямдорж танирлцуулгах хийхдээ “Хилийн бүсийг байхгүй болгосон асуудлыг буруу гэсэн шүүмжлэл гарсан. Тиймээс бид хилийн бүсийн хэмжээг Хил хамгаалах байгууллагын дарга Хилийн сумын Засаг дарга нартай хэлэлцэж байгаад тогтооно. Хилийн бүсийг 100 км байхаар тогтсон. Зарчмын зөрүүтэй санал гарч байгаа” гэж онцолсон юм.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан  асуулт асууж, саналаа хэллээ. 


 
УИХ-ын гишүүн Л.Болд "Өнөөдөр хилийн цэрэг хилийн цагдаа болжээ. Энэ концевци сүүлдээ улстөржжээ. Цэргийн нэг хэсэг бүрэлдэхүүн болсон хилийн цэрэг Гадаадын иргэн харьяатын байгууллагад очиж тамга дарсан  эрхмүүд болоод байна. Энэ зөрчлийг яаж ойлгох вэ" гэж асуув. 

 

Ажлын хэсгийн гишүүн Ц.Нямдорж "Хил хамгаалах байгууллага 90 жилийн түүхтэй. Хилийн боомтуудад үйл ажиллагаа явуулдаг чухал онцлогтой. Гадаадын иргэн харьяатын газрыг би Хуульзүйн сайд байхдаа байгуулсан. Хил хамгаалах байгууллага тайван цагт зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэхгүй. Хилийн хуулиар Хил хамгаалах байгууллага бараа таваарт үзлэг хийдгийг болиулж байна. Тээврийн хэрэгсэл болон зорчигчийн бичиг баримтад үзлэг хийнэ" гэж хариуллаа 


 
УИХ-ын гишүүн Н.Учрал
 "Хилийн маргааныг энхийн журмаар шийднэ гэж байна. Хилийн аюулгүй байдал дээр харамсалтай жишээнүүд байдаг. Хилийн зөрчлийг яаж энхийн журмаар шийдэх вэ" гэв.


 
Ажлын хэсгийн гишүүн Ц.Нямдорж "Ажлын хэсгийн хүрээнд гарсан саналын тухайд тайлбарлах үүрэгтэй. Учрал гишүүн өөрийн саналаа бичгээр өгч хураалгаж болно. Хил хамгаалах байгууллага хил дээр үйл ажиллагаа явуулдаг. Тэнд үйл ажиллагаа явуулбал тусгай хэрэгслээ хэрэглэдэг. Зөвхөн хилийн боомт дээр шаардлагатай тохиолдолд тусгай хэрэгсэл хэрэглэдэг. Хилийн боомтууд дээр хил хамгааллахын ангиуд гаргаж байгаа. Тэнд олон хүнийг хамарсан үймээн болбол цагдаа оролцуулах заалттай байдаг. Хил хамгаалах байгууллага тэргүүн дарга, дэд даргатай байна. Тэр албан тушаалд нь генерал цол олгож байхаар заалт орж ирсэн байгаа" гэж хариуллаа. 


 
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Хуулийн төсөлд шүүмжлэлтэй хэсгийг эргэн харж, зохицуулалт хийн оруулж ирсэн Ц.Нямдорж гишүүнд баярлалаа. Хэлэлцэгдээд байгаа хуулиас гадна захиалгын шинжтэй маш олон хууль орж ирдэг болсон байна. Нэгэнт хэлэлцэж байгаа хууль руу төрөл бүрийн зүйл хавчуулахыг оролддог болж. Үүний нэг жишээ нь хилийн бүсээс  100 км хүртэл гэдгийг хасахыг оролдсон. Тэнд байгалийн маш баялаг байгаа" гэлээ.  


 
ХХЕГ-ын дарга Ц.Сэргэлэн "Хил орчмын нутаг дэвсгэр, хилийн бүс, хилийн зурвас гэсэн гурван ухагдахуун байгаа. Хилийн бүсэд нэвтрэхийн тулд Хил хамгаалах байгууллага зөвшөөрөл өгдөг хуулийн заалт байсан юм. Хориглосон заалт байхгүй мөртлөө Хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авдгийг болъё гэсэн санал орж ирсэн. Хил орчмы бүс нутаг гэдгийг хөрш оронтой хиллэж байгаа сумдыг хэлнэ гэж заасан байлаа. 100 км гэсэн заалт байхгүй байсан. Хилийн бүсэд үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалт байхгүй. Зөвхөн хилийн бүсэд нэвтрэхэд л зөвшөөрөл авдаг" гэв.  

 

Үргэлжлүүлэн ажлын хэсгээс гарсан зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулж байна.

 

Medee.MN