Монгол улсын Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Далай ламын айлчлалтайгаар холбоотойгоор Хятад Улсын Засгийн газраас уучлалт гуйсан тухай “Global Times”-ийн хуудаснаа нийтлэгдсэнийг орчуулан хүргэж байна.
"Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ мягмар гарагт Хятад улсад хандан Далай ламын айлчлалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлээд түүнийг дахин улс орондоо урихгүй тухай амлалт өглөө.
Далайн ламын айлчлал нь хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлж байгаа тухай Ц.Мөнх-Оргил дотоодын мэдээллийн хэрэгслүүддээ ярьжээ.
"Global Times"-ийн ойрын эх сурвалжаас авсан мэдээллээр мягмар гарагт хийсэн дипломат уулзалтандаа Ц.Мөнх-Оргил Далай ламын айлчлалтай холбоотойгоор Хятадын Засгийн газраас уучлалт гуйжээ.
Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааг сайжруулж, зөв замд нь оруулахын тулд хичээл зүтгэл гаргаж, “Нэг Хятад” бодлогыг дагаж мөрдөн, Төвдийг Хятадаас тусгаар бус гэдгийг хүлээн зөвшөөрөхөө мэдэгдсэн байна.
Далай лам энэ оны 11 дүгээр сард Монголд айлчлан олон мянган сүсэгтэн олонд сургаал номоо айлдсан нь эдийн засгийн хүнд байдалд орж, хөрш орноосоо тусламж найдсан Монгол Улсын хувьд томоохон эрсдэл авчраад байна. Далай ламын айлчлалын тухайд цэвэр шашны зорилгоор ирснээс ямар ч улс төрийн агуулга байхгүй хэмээн мэдээлж байсан. Гэвч Далай лам айлчлалынхаа төгсгөлд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудад “Намайг эх нутагтаа урьсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа баярлалаа. Би Азиас зөвхөн Япон, Монгол хоёрт л очиж чаддаг” хэмээн ярьсан юм.
Уг айлчлалын дараа буюу 11 дүгээр сарын 18-ны өдөр Хятадын Гадаад Харилцааны яамнаас Монголын талд хандан хоёр талын хамтын ажиллагаа, ашиг сонирхлын үүднээс Далай ламыг дахин Монголд хөл тавихыг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн удаатай. Харин Монголын талаас Хятадыг Монгол Улсын хамгийн том худалдааны хамтрагч гээд хилээ хааснаар маш их хүн амын бөөгнөрөл, асуудлууд үүсэх тухай ярьсныг Al Jazeera телевиз өнгөрсөн сарын 10-нд мэдээлсэн юм.
Үүний зэрэгцээ сайд Ц.Мөнх-Оргил Хятадыг хоёр талын уулзалтуудыг цуцалснаас гадна ирэх онд хийх байсан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Хятад улс руу хийх айлчлал ч болох эсэх нь тодорхойгүй байгаа тухай Bloomberg мэдээлжээ.
14 дүгээр Далай лам бол Хятадын эсрэг салан тусгаарлагч, Төвдийг Хятадаас салган тусгаар тогтнолоо олох хүслийн дагуу урт хугацааны турш шашны нэр дор үйл ажиллагаа явуулж буй салан тусгаарлагч хэмээн Хятадын Гадаад харилцааны яамнаас мэдэгджээ"
Eagle.MN
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна