Дуучин Ану буюу Ч.Уранхолбоог тойрон эргэлдэх элдэв таагүй үг яриа, сэтгэгдлүүд маш их байдаг. Сүүлийн жилүүдэд түүнийг олны хэл аманд өртүүлж, гаргаж буй элдэв үйлдлээрээ хэвлэл мэдээллийнхэд олзлогдуулж буй зүйл бол түүний төрөлт байсан юм. Гурван ч хүүхдийн ээж болсон Ануг өөрөөрөө төрдөг эсэхэд эргэлзсэн маш олон хүмүүс “Тээгч эх хөлсөлдөг” гэсэн итгэл үнэмшилтэйгээр хандаж байсан юм.
Ердөө арав ч хүрэхгүй хоногийн өмнө гурав дах хүүхдээ өлгийдөн авсан байж төрснийхөө долоохон хоногийн дараа шинэ жилийн баярын арга хэмжээнд оролцон дэгдэж явсан түүнийг үнэхээр өөрөөрөө төрсөн эсэхэд нь эргэлзсэн хүмүүс маш их бий. Ямарсайндаа л төрсний дараах гам барилгүй бусад үед биеэ хэрхэн авч явдаг байсан шигээ нүүрээ будуулан, барби аятай яваа түүнийг харсан хүмүүсийн нүд нь орой дээрээ гарах шахсан байна лээ шүү.
Олны хэл амнаас ч залхсан уу, ямартай ч нялх биетэй байгаа дуучин Ану өөрийн хөл хүнд үеийн зургийг дэлгэж өөр рүү нь баахан хашгираад байгаа хүмүүсийн амыг хаасан бололтой. Үнэн зүйл хэзээд үнэнээрээ л сайхан. Гэхдээ хэтэрхий их нууцтай байх нь хааяа өөрийг нь эрсдэлд оруулчих гээд байдаг талтай гэдгийг санаж явахад илүүдэхгүй биз ээ.
PAPARATSI.MN
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна