н.Дамба: Су.Батболдын даргийн хүүхэд шилэн түц оруулж ирэх гэж байгаа


Ассемтай холбоотойгоор шахсан түцийг хотын дарга Су.Батболдын захирамжаар хураах, буулгахтай холбоотойгоор асуудал үүсээд байгаа. Ингэхдээ бичил бизнес эрхлэгчид болон газрын алба хооронд тэмцэл өрнөөд буй юм. Үүнтэй холбоотойгоор Нийтийн тээврийн зохицуулах, шинэчлэсэн загварын түц эрхлэгчдын холбооны тэргүүн н.Дамбаас тодрууллаа. 


-ТҮЦ эрхлэгчдийн холбооноос ямар арга хэмжээ авч байна вэ?


-Бид холбогдох шатны бүх хүмүүстэй уулзаж, ярилцах хүсэлтэй байгаа. Бидний тэрхүү хүсэлтийг хараахан авч хэлэлцэхгүй байна. Мөн зарим түц газрын зөвшөөрөлгүй гээд байгаа. Тэрхүү зөвшөөрлийг анх түц тавьсан цагаас буюу хоёр жилийн өмнөөс авах гэж хөөцөлдлөө. Тэд зөвшөөрөл өгсөнгүй. Тэгсэн мөртлөө одоо газрын зөвшөөрөлгүй гэдэг асуудал яриад байгаа юм. Су.Батболд даргын гаргасан захирамж нь үндсэн хуулиар бидэнд олгосон эрхийг зөрчсөн үйлдэл юм. Өөрөөр хэлбэл бидний ажиллаж, амьдрах, аятай духтай хөдөлмөрлөх эрхийг боогдуулж байна гэж үзэж болно. Биднийг ажилтай, амьдралтай, жаргалтай сайхан амьдруулна гэж гарч ирсэн баймаар. Гэтэл биднийг ажилгүй, архи уусан, орон гэргүй хүмүүсийн эгнээлүү оруулж байна.


-Та нарын зүгээс одоо ямар шаардлага тавьж байгаа вэ?


-Бидэнд тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаа өгчих. Тэр хүртэл бид холбогдох албан байгууллагатай нь ярилцаж тохиролцъё, орчин тойрноо цэвэр байлгая гэсэн хэлэлцээр хийх хүсэлтэй байгаа.


-Эдгээр түцийг хэдэн төгрөгөөр худалдан авч байсан бэ?


-Нэг түцийг дор хаяж 10-18 сая төгрөгөөр худалдан авч байгаа. Ингэхдээ бид өр зээл тавьж байж авсан. Тэр өр зээлээ төлж чадахгүй ядарч явна шүү дээ.


-Анх энэхүү түцнүүдийг нийслэлээс шахсан санагдаж байна. Тэдэнд хандаж үзсэн үү?


-Ассемтай холбоотойгоор энэхүү түцийг бидэнд  шахсан. Гэхдээ манай холбооноос Ассемийн төв гэдэг газарлуу албан бичиг явуулсан. Тэрхүү албан бичигт “Ассем Монгол Улсад болох гэж байгаатай холбоотойгоор төр засаг ард түмнээ ажилгүй, амьдралгүй болгож байна” хэмээн өгүүлсэн байдаг. Мөн зарим түцийг ачиж, эвдэлж буй бичлгийг хүргүүлсэн.

Ингээд тухайн үед түцний талаарх асуудал нам гүм болж. Эргээд сонгуулийн үеэр сөхөгдсөн. Ингэхдээ автобусны буудалд байрлах түцийг замбраагүй болгосон. Тодруулбал, Өмнөх засгийн газар, нийслэлийн газрын албаны хэсэг бүлэг хүмүүс авилга авч урьд нь автобусны буудал дээр хоёр түц байдаг байсан бол долоо, найм болгосон. Тэдгээрийн дунд цагдаагийн албан хаагч, холбогдох албан тушаалтны хамаатан садан ч бий. Энэ бүх зүйл ардчилсан намын үед өрнөж өнгөрсөн.


Эргээд нийслэлдээ хандъя гэсэн ч тухайн үед байсан хүмүүс бүгд халагдаж солигдсон байгаа юм. Тиймээс өмнөх ажлын хэсгийн асуудал бидэнд хамаагүй гэх тайлбар өгдөг юм билээ.


-Ямар учиртай түцийг нэмэгдүүлэх болсон юм бол ?


-Бас л нэг даргын шахаа шүү дээ. Цаана нь 

 

-Түцний эргэн тойрон бохир заваан байна гэж хүмүүс ярьдаг. Энэ нь түцийг хураах том шалтгаан юм биш үү?


-Биднээс болж тийм байдал огт үүсээгүй. Бид хогоо гаргаж хаяагүй, өөрсдийнхөө эрхэлж буй ажлыг тойруулаад бие засаагүй шүү дээ. Манай түцнүүд дотроо 00-ын асуудлаа бүрэн шийдчихсэн био суултууртай.

Харин ч энэхүү асуудлыг хот тохижилтын газраас шийдэж өгөх ёстой шүү дээ. Тэд чадахгүй бол бид өөрсдөө хоёр ширхэг био 00 авчирж байрлуулая, бохирыг нь сорох машин авъя. Түүнийг ажиллуулж, ажлын байрыг нэмэгдүүлье гэх мэт төлөвлөсөн ажилууд зөндөө бий. Гэвч тэрхүү ажилыг маань хийлгэхгүй, цаг завыг нь олгохгүй дарамтанд оруулж байна. Өмнөх хариуцсан хүнтэй нь ярилцаж байтал солигдоод дараа дараагийн хүмүүс нь ойлгохгүй байна шүү дээ.

Энэ мэтээр бидний хийе бүтээе гэсэн санлыг хүндэтгэхгүй түцнүүдийг хурааж, шилэн түц барих гээд байгаа Су.Батболд хотын даргаар цаашдаа байх ёстой ч юмуу, үгүй ч юм уу. Нам хоорондын тэмцлийн үр дүнд ард иргэд энэ мэтээр хохироод баймааргүй байна шүү дээ.


-Хотын дарга Су.Батболд эдгээр түцнүүдийг хураагаад оронд нь шилэн түц барих гээд байгаа гэсэн үг үү?


-Сураг сонсох нь ээ тийм гэсэн. Су.Батболд даргын хүүхдийн компани шилэн түц оруулж ирэх гэж байгаа юм шиг байна лээ. Бид нарын төлөө бус хэн нэгний төлөө ажиллаж байгаа хүнийг бид энэ суудалд байлгаад байх шаардлага алга. Ийм төр засгийн удирдлагуудтай байх ёонирхол бидэнд алга.

 

BreakingNews.MN