Саяхандаа, 40 нас хүрэнгүүт хөгшчүүдийн тоонд оруулж, эмэгтэйчүүдийг нь авгайгаар нь дуудаж, 30 хүрсэн хүнийг ажилд авдаггүй байсан бол одоо 40-өөс дээш насны, туршлагатай хүнийг удирдах ажилд авна гэсэн зар олонтоо тааралдах боллоо. Нийгмээрээ насаар нь ангилж ялгахаа больж байгаа нь сайн хэрэг. Үүнд нас бол зөвхөн цаасан дээр бичсэн тоо гэдгийг харуулж яваа сайхан хүүхнүүдийн хувь нэмэр их бий байх.
Нас нь 50 хүрсэн топ модель Э.Одгэрэл 30 настнуудаас илүүтэй тайзан дээр гунхаж, 20 настай бүсгүйгээс огт дутдаггүй. Топ модель Т.Болормаа 45 нас хүрч, ачаа тэврэн эмээ болсон ч оодон юбка өмсөн гоо сайхнаа гайхуулсаар байдаг. Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан нас нь 57 хүрч, тэтгэвэртээ гарсан ч эмэгтэй хүний эрч хүч, цог золбоог харуулсаар яваа. Улстөрчдөөс хамгийн уйтгартай имижтэй эмэгтэй Ц.Оюунгэрэл саяхан 50 нас хүрч, 18 настайдаа өмсөж байсан форм, “партук”, 20, 30 настайдаа өмсөж явсан хувцаснуудаа эргэж өмсөн зургаа авахуулсан нь нас насны эмэгтэйчүүдэд их урам өглөө.
ЭХ сурвөлж: Tovchoo.MN
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
"The Nanny Agency Mongolia" Филиппин асрагчдаа "Эрүүл Life – Хоол зүйч Rita"-гийн сургалтад хамрууллаа