Элэгний С вирусын эсрэг “Харвони” эмийг “Омбол” ХХК эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр олгож эхэлжээ. Мөн өнгөрсөн есдүгээр сарын 9-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ХАРВОНИ, ХЕПСИНАТ-ЛП эмийг худалдан авсан хүмүүст Эрүүл мэндийн даатгалаас эмийн үнийн буцаан олголт хийхээр болсон байна.
Манай улсад элэгний С вирусын “Харвони” эм болон Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн тухайн эмийн ерөнхий нэршлийн дөрвөн эмийг албан ёсны бүртгэлтэйгээр хэрэглэж байгаа юм.
Элэгний С вирусын эсрэг Харвони эм нь эмнэлзүйн судалгаагаар үр дүн нь олон улсад батлагдаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн аж. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсад тухайн эмийг хэрэглэсэн өвчтнүүдийн эмчилгээний үр дүн 99% байгааг судалгаагаар тогтоожээ.
Эмийн буцаан олголт авахын тулд иргэд овог, нэр, регистрийн дугаар, /иргэний үнэмлэхний хуулбар/, холбогдох утасны дугаар, буцаан олголтын мөнгийг авах банкны нэр, өөрийн нэр дээрх дансны дугаарыг Элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төвд өөрийн биеэр авчирч өгөх эсвэл info @ombol.mn и-мэйл хаягаар явуулахыг аж.
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна